ข่าวฟุตบอลต่างประเทศ

Монгол судлал хэмээх эрдмийн нэгэн салбарыг өргөө сайхан гэртэй зүйрлэвэл цогцлоон босгоход нь үй түмэн хүн хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Харин цөөхөн хэдэн агуу эрдэмтэн ёстой л өргөө гэрийн ханыг босгож, баганыг тулан, тооныг залсан бөлгөө. Гэтэл шүтэн биширч, ном бүтээлийг нь уншин, гайхаж явсан тэр их хүнийхээ гэрт нэгэн өдөр орж үзээд, сууж байсан сандал дээр нь сууж, залбирч байсан шүтээнд нь хүрч, зураг сэлтийг нь харж, шавь нартай нь хэлэлцэн суух юм гэж оюутан ахуй насны минь балчир санаанд л лав орж байсангүй. Ер нь энэ тал дээр ข่าวฟุตบอลต่างประเทศ би их хувьтай хүн шүү.

1881 оны 8 сарын 10-ны өдөр Бельгийн Брюгге хотноо мэндэлжээ. Угаас тэл хэлт улсад төрснийх хэлд орохдоо л тэл хэлээр зэрэг ярьж эхэлсэн бөгөөд Европын шашны уламжлалт хатуу сургалтын ачаар хар багадаа грек, латин хэлийг маш сайн сурснаар цаашид аливаа хэл сурах, судлах дөр, суурь нь маш эрт, баттайяа тавигдсан байна. Шмидтийн герман хэлээрх хэлзүйг барьж аваад л монгол хэлний их аяндаа гарсан гэдэг юм. Мостэрт ламтан 1900 оны зул сарын баяраар одоо бол машид хоцрогдсон тэр нэгэн хэлзүйг бариад л монгол хэл судалж эхэлсэн гэдэг юм. Энэ ерөн насны бүтэн 65 нь зөвхөн Монгол судлалд зориулагдсан гэдэг гайхамшигтай.

Ингээд 1905 онд сүмийнхээ шугамаар Хятадад иртэл захирал нь түүнийг Ордосын Бор балгас сууринд Католикийн шашны төлөөлөгчөөр илгээжээ. 1906 оноос 1925 оны намар хүртэл Мостэрт ламтан Өвөр Монголд амьдарч, зөвхөн шашин номынхоо үйлийг хийгээд зогссонгүй, орон нутгийн монголчуудын дотнын анд, зөвлөгч нь болж, тэдэн дотор нэг ёсондоо уусан шингэсэн байна. Энэ хорин жилийн туршид Мостэрт ордос монголчуудын дунд байснаар тэдний хэл, соёл, аман зохиолыг нарийвчлан судалж, арвин баялаг цуглуулгатай болж авчээ. Монгол хэлний хамгийн даацтай толь гэж одоо ч судлаачид үнэлсээр байна.

Ордост байхдаа Мостэртын хийсэн бас нэг томоохон судалгаа бол 1923 онд хар лам Де Смедтийг Бор балгаст аваачиж, монгор хэлийг хамтран судалсан шинжилгээ юм. Хожим түүгээрээ хэд хэдэн боть хэлзүй, толь бичиг гаргасан билээ. Доорх зургийг Мостэртийн гэрийн ханан дээрээс татсан юм. 1920-иод оны эхээр Ниншаа муж орчим шашны үйл ажиллагаа явуулахад нэн хүндрэлтэй болж эхэлжээ. Бор балгасаас хэн нэг нь Бээжинд очиж, дээд хэмжээнд яриа хэлцэл хийн асуудлыг шийдвэрлэхээс аргагүй болсон аж.

Мэдээж Мостэртэд л энэ үүрэг оногдох нь тодорхой. Ингээд 1925 онд Антон Мостэрт Бээжинд нүүж очсоноосоо хойш 23 жилийг тэнд өнгөрүүлсэн байна. Мостэртийн харьяалагддаг католикийн шашны Шеутын нийгэмлэгийн салбар АНУ-д байгуулагдсанаар 1948 онд тэрбээр Виржиниа мужийн Арлингтон хотноо хүрэлцэн иржээ. Тийм ээ, одоо бол АНУ дахь монголчуудын хамгийн олноор суурьшин байгаа тэр Арлингтон хот. Ер нь их эрдэмтний амьдралын хэмнэл хорь хорин жилийн үечлэлтэй аж.